Хэл гэдэг бол хүмүүс бидний хөгжлийн явцад улам боловсронгуй болж буй харилцааны хэрэгсэл юм. Бид өөрсдөдөө ямар зүйл мэдрэгдэж байгаа, юу хийхийг зорьж байгаа болон юу хийдэг байсан гэх мэт зүйлсийг илэрхийлэхэд бид хэлийг хэрэглэдэг.
Хүмүүс яг л бусад амьтадтай адилаар дуу авиа, хөдөлгөөнөөр мэдээллийг дамжуулдаг байсан бөгөөд энэ улам хөгжсөөр дуу авиа нь тогтсон стандарттай болж цаашлаад тодорхой хугацааг илэрхийлэх, тоо хэмжээг илэрхийлэх зэрэг дуу авианууд нийлж улам бүр цогц болсоор бидний өнөөгийн Монгол хэл, Англи хэл зэрэг хэлүүд болон хөгжсөн байна.
Яагаад Англи хэл болон Монгол хэл хоорондоо өөр байна вэ?
Бүр эхнээс нь гэж үзвэл аливаа зүйлийг илэрхийлэхдээ гаргах дуу авианаас болж хоорондоо ийм ялгаатай гэж ойлгож болох юм. Цаашлаад амьдрах орчноос шалтгаалан сэтгэлэгээ, ажиллах хэв маягийн хувьд улам бүр хоорондоо ялгаатай болсон бөгөөд энэ нь хэлний ҮГИЙН САН бүрдэхэд нөлөөлсөн.
Ийм учраас Англи хэл, Монгол хэлний хувьд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийн дуудлага хүртэл хоорондоо маш хол зөрүү байдаг.
Газар нутгийн байршил, соёл өв уламжлалаас шалтгаалан хоорондоо ихээхэн төстэй хэлнүүд байна. Жишээ нь: Европын – Испани, Франц, Португал, Италь, Латин хэлнүүд нь нэг ижил үүсэлтэй хэлнүүд бөгөөд ижил дуудагддаг үгс маш болон байдаг.
Энэ сургалтаар бид орчин цагийн англи хэлэнд суралцах болно.